Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа


7 жил

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2016 оны нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж, 2017 оны зорилтыг баталлаа. Мөн "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-уудад 2017 оны 3 сард хийсэн эрчим хүчний зохицуулалтын төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шалгалтын дүнгээр "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны баримт бичгийн бүрдүүлэлт, түүний хадгалалт архивын бичиг баримтын стандартын дагуу хийгдсэн байгаа нь эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хамгийн сайн жишиг үзүүлэлт болохуйц байгааг онцолсон байна.  Дээрх хоёр байгууллагад хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгээр илэрсэн зөрчлийг арилгаж, биелэлтийг тайлагнах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү