Богд уулын дархан цаазат газарт золбин нохой олширч байгааг Богд Хан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс санаа зовнин өгүүлж байна. Нийслэл хоттой ойрхоноос гадна аялж зугаалж байгаа хүмүүс дагуулж ирсэн нохойгоо ууланд орхиж төөрүүлдэг зэрэгтэй холбоотой гэнэ.
Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бор гөрөөс, буга, жижиг мэрэгч амьтдад золбин нохой хохирол их учруулдаг. Он гарсаар 15 гаруй гөрөөсийг нохой хөөснийг бид арга хэмжээ авч, амьдрах чадвартайг нь ууланд нь буцааж тавьсан” гэж ярилаа.
Хаврын улиралд нохой устгалын ажлыг Богд Хан уулын дархан цаазат газраас зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 3 дахь удаагийн устгалаа хийж байгаа аж. Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Туулын шугуй, Богд ууланд энэ хавар маш их нохой байсан. Бид Хот тохижилтын газраас анчин авч нохой устгал хийдэг. Сүүлийн 2 удаагийн устгалаар 100 гаруй нохой устгасан. Өнөөдөр 4 анчин ажиллаж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Богдхан ууланд золбин нохой олширчээ
9 жил /2017-04-06 04:14:44 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
1126
2 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
973
2 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2416
1 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
2153
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77465
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
72116
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд