Баянзүрх дүүрэгт 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдана


7 жил

Монгол, АНУ-ын Ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд бага зардалтай, өндөр үр ашигтай 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шав тавих ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр,  Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. 

БСШУСЯ болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын инженерийн корпусын тусламжтайгаар баригдаж байгаа тус цэцэрлэг ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад орохоор болжээ. 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү