149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо


7 жил

 Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон ажил хариуцсан мэргэжилтнүүд эцэг эхийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийхан, хүүхэд багачуудын хамт оролцлоо.

Дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах  цэцэрлэг нь 1958 онд байгуулагдсан, 100 хүүхэд хүлээж авах боломжтой нийслэлийн ууган цэцэрлэгүүдийн нэг юм.

Шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор 50 ор нэмэгдэж, зориулалтын урлаг, биеийн тамирын заалтай болж байгаа юм. Дүүргийн Засаг дарга Х.Болормаа “....бид дүүргийн хөрөнгө оруулалтаар гурав дахь цэцэрлэгээ бүтээн босголоо, ийнхүү шинэ цэцэрлэгтэй болсноор энд сурч хүмүүжиж байгаа 250 орчим хүүхдүүд ая тухтай, тохилог орчинд суралцах болсонд баяртай байна. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийнхээ хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү