Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн Үндэсний хүрээлэнтэй хамтран “Иргэдэд зориулсан эрх зүйн сургалт зөвөлгөө, мэдээллийн өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.Тус өдөрлөгөөр дүүргийн 1,2,3,4,7,21,27 дугаар хорооны 200 гаруй иргэдэд шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн талаар танилцуулах сургалтыг явууллсан юм.
Мөн Гэр бүл, Өв залгамжлал, Тэтгэвэр, тэтгэмжийн талаар эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгөв. Энэхүү өдөрлөг иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байлаа.
