Бямба гарагаас эхлэн автобусанд бэлэн мөнгөөр зорчихгүй


7 жил

Ирэх сарын нэгнээс нийтийн тээврийн автобусууд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй бөгөөд зорчигчид зөвхөн картаар төлбөрөө төлнө. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн картаар зорчуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 449 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд 31-ээр нэмж 480 болгохоор ажиллаж байгаа аж. Мөн Нийслэлийн Тээврийн газраас хороодтой хамтран амьжиргааны түвшин доогуур иргэдэд 20 мянган карт үнэгүй тараахаар болсон юм.

Түүнчлэн зорчигч заваал “U-money” карт ашиглахгүйгээр Юнител үүрэн телефоны хэрэглэгч бол үйлчилгээний төвдөө хандаж, сим картаа NFC картаар солиулснаар гар утсаа уншуулж автобусанд зорчих боломжтой. Харин нийслэлд түр ирж байгаа орон нутгийн иргэд тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авч, өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авах юм байна. Тиймээс иргэд өөрт хамгийн ойрхон автобусны буудлын “U money” карт борлуулах цэгээс картаа худалдан авч цэнэглүүлэх ёстой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү