Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа


7 жил

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Улаанбулаг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т орших газарт гарсан энэ түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.03.27-ны өдрийн 19:02 цагт түймрийг цурамд оруулсан байна.

Харин гуравдугаар сарын 28-ны 03:00 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгчээ. Түймэрт нийт 3.3 орчим га талбай өртсөн харамсалтай мэдээ байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү