Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна


7 жил

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усын хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, Цагдаагийн газрын нэг албан хаагч, орон нутгийн 25 хүн, нийт 34 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Харин Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Угалз” гэдэг газар иргэн Д /51 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 23:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 6 хүн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.03.27-ны өдрийн 10:30 цагт тус багийн “Угалз” гэдэг газраас /гэрээсээ зүүн хойд зүгт 2 км-т/ осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү