Өнөөдөр 9 хэм дулаан


7 жил

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.

2017 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос  секундэд 6-11 метр. Сангийн далай орчмоор 10-15 хэм, Увс нуурын хотгор, Богдын гол, Идэрийн голын хөндий,  Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Ерөө голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар  4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.


2017 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31,1-нд баруун болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө  5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12  хэм дулаан байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү