Малын ашигт долооц, олон төрлийн витамин, сүү орлуулагч олгожээ


8 жил

Хөвсгөл Онцгой комиссын энэ оны гуравдугаар хуралдаан болсон байна. Хуралдаанаар Улаан Загалмайн Хорооноос 2017 онд тусламж хүргэсэн байдлын талаар танилцуулга мэдээлэл хийжээ.  



Монголын Улаан  Загалмайн  Нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооноос Хөвсгөл аймгийн 19 сумын 379 өрхөд 245000, нийтдээ 92.855.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлсэн байна. Монголын  Улаан Загалмайн Нийгэмлэг, Мал Амьтан Хамгаалах Сантай хамтран 379 өрхөд болон 24 суманд малын ашигт долооц, олон төрлийн витамин, сүү орлуулагч, загасны тос гэх дөрвөн төрлийн тэжээлийн багцыг олгосон байна.

Тусламж олгох явцад Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос хоёр баг ирж тус аймагт ажиллажээ. Хоёр багийн нэг нь Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган суманд хяналт үнэлгээ, нөгөө баг нь Цагаан-Уул, Баянзүрх, Арбулаг сумаар явж зудын гамшгийн байдлын тухай мэдээлэл баримтат кино хийсэн байна.

Мал, амьтан хамгаалах нийгэмлэгээс Цагааннуур суманд нэг тн ашигт долооц аймгийн ХХААГ-тай хамтран цаатан иргэдэд тараажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү