СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурт хар хил гарчээ


3 цаг

Хөвсгөл аймгийн Ханх сум Тураг багийн “Шивдэгийн ам“ гэдэг газар Хөвсгөл нуурт хар хил гарсныг тус аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Нуурын хар хил гэдэг нь өвлийн улиралд нуурын хөлдсөн мөс хагарч, хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байх үзэгдлийг хэлдэг аюултай нөхцөл юм.

Иймд иргэд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байж мөсөн замаар зорчихгүй байхыг онцгойлон анхааруулав.

Хоёрдугаар 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 35-165 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Гичгэнэ, Суман Хойт тамир болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-20 см нимгэрчээ.

Зарим голын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа. Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул иргэд, малчид, жолооч нар цаг хэмнэх, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг цаг уурын байгууллагаас мөн анхаарууллаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү