Зам Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Монголын төмөр зам ТӨХК дээр туслан гүйцэтгэх компаниудын гүйцэтгэлийн хөлсийг төлөөгүйтэй холбоотой уулзалт хийх үеэрээ дээрэлхүү зангаа дахин цухуйлгав.
Тодруулбал, өчигдөр тус уулзалтын үеэр туслан гүйцэтгэх компаниудын төлөөллөөс "Энэ өр ширийг хэн төлөх юм бэ, компани төлөх үү "МТЗ" ТӨХК төлөх үү. Аль эсвэл энэ сайд нь төлөх юм уу" хэмээн асуув.
Үүнд Б.Дэлгэрсайхан "Ажил хийсэн мөнгийг чинь өгөх гэж байгаа болохоос загнуулах гэж энд ирээгүй шүү. Чи эрсдэлээ дааж ажил хийнэ гэж ярьсан биз дээ. Одоо юу яриад байгаа юм бэ, чамаар загнуулах гэж ирсэн юм уу. Аятайхан байгаарай. Чамайг гуйж ажиллуулаагүй. Ярьвал бас ярина шүү" хэмээн өндөр дуугаар зандарлаа.
Б.Дэлгэрсайхан сайд дан ганц энэ удаа дээр өнгөөр дуугарч, дээрэлхүү зангаа гаргаагүй.
Эргэн сануулахад, Өнгөрсөн оны есөн сарын 10-ны өдөр асуулт асуусан сэтгүүлчийн өөдөөс "хуц" хэмээн ёс зүйгүй авирласан байдаг. Үүний улмаас МСНЭ уучлал гуйхыг шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. Мөн Ёс зүйн байнгын хороогоор түүний зохисгүй авирыг хэлэлцэж, эцэст нь Record.mn сайтаас Б.Дэлгэрсайхан сайд уучлалт гуйж дууссан.
0
0
0
0
0
0