“Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн төлөөлөгчдөд 5-10 сая төгрөг өгсөн” гэв


4 өдөр

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ээлжит бус Их Хурал өнөөдөр /2025.04.28/ болж байна. Энэ хурлаар холбооны Ерөнхийлөгчийг сонгоно.

Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб), С.Жаргал (шүүгчийн зөвлөл), Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб), Ө.Алтай ( Хараацай), Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү хурал 13:00 цагийн байдлаархаалттай хуралдаж, хаалганы цаана сонгогчдыг нэг нэгээр нь оруулж саналыг нь авч байна. Энэ үеэр хөлбөмбөгийн сэтгүүлч Б.Батзаяа “Та нар Ц.Анандбазарт хөлбөмбөгийг зарчихлаа ш дээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм. Мөн “Дэрэн” клубын дасгалжуулагч ярихдаа “Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн клубийнхэнд 5-10 сая төгрөг өгсөн. Энэ бичлэг нь цахим орчинд ч тавигдсан байгаа. Өнөөдрийн сонгуулийг хаалттай, хууль бусаар, хүчээр зохион байгуулж байгааг эсэргүүцэж байна” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү