Л.Чинбатыг ГЭМ БУРУУГҮЙД тооцож, бичлэг цацсан иргэнийг яллагдагчаар татлаа


2 долоо хоног

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатын бусдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. 

Түүнд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2024.04.30/  боллоо.

Прокурорын газраас Л.Чинбатад хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанаар Л.Чинбатад холбогдох тус хэргийг хааж, түүнийг гэм буруугүй гэж үзжээ.

Харин түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр баримтжуулж, илчилсэн иргэнийг Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү