"Талийгаачийг олоход гэрээслэл байгаагүй, хоёр хоногийн дараа гарч ирсэн нь сэжигтэй"


2 долоо хоног

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олдсон ба уг хэргийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг, хэвлэл мэдээллийнхэн бодит мэдээлэл хүргэхийг Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хүслээ.

"ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР ШИЙДВЭРЛЭЭСЭЙ"

"Эвийн хүч эх нутгийн төлөө" ТББ-ын ажилтан С.Чимэгээ:
Д.Батбаяр өмгөөлөгч манай ТББ-тай хамтарч Дорноговь аймаг дахь ураны хэрэгт нэхэмжлэл гаргаж, асуудлыг хазаарлаж, улс орноо хамгаалсаар ирснийг энд дурдмаар байна. Монгол Улсын хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээсэй.

Хагас жарны турш эх орноо гэсэн олон хүнээ бид зохион байгуулалттай аллагаар алдсан. Энэ хэрэг будилах вий гэж айж байна. Учир нь олдсон өдөр нь "Маргааш өглөө нь 9 цагт задлан шинжилгээ хийнэ" гэж гэр бүлийг нь буцаачхаад тэр шөнө 00:00 цагийн үед ар гэрийнхнийг нь байлцуулалгүй задлан хийсэн байна. Энэ нь ямар ч хүнд гаднын нөлөөтэй хэрэг гэж сэжиглэхэд хүргэж байна. Тиймээс хэрэг хэзээ ч хуучирдаггүй тул хууль хяналтын байгууллагынхан үнэн шударгаар ажиллахыг хүсье. Мөн хэвлэл мэдээллийн салбарынхан бодит байдлыг үнэн зөвөөр нь дамжуулах үүргээ биелүүлэхийг ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа шаардаж байна гэлээ.

Өөрт нь дарамт шахалт их ирж байгаа талаар нэг бус удаа ярьж байсан гэв. Тодруулбал, өнөөдөр мэдээлэл хийж буй хоёр хүнтэй талийгаач энэ сарын 19-нд уулзахад дарамт шахалт  их ирж буйгаа ярьж байсан гэв. Мөн талийгаачийн цогцос олдоход гэрээслэл нь байгаагүй, хоёр хоногийн дараа гарч ирсэн нь сэжигтэй гэжээ.

Тэд цагдаад мэдүүлэг өгөөд нууцын баталгаанд гарын үсэг зурсан ч айдсаа даван өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна гэлээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү