Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар сэтгүүлчдийг яллагдагчаар татаж буйг сэтгүүлчид эсэргүүцэж, ҮХЦ-д шаардлага хүргүүлж байна. Энэ үеэр Сэтгүүлч Ж.Баттуул “Бид Ардчилсан улсад амьдарч байгаа учраас Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хамгаалж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Монголын нийгэм ямар байдалтай байгааг дүгнэх хэрэгтэй. Иргэд өөрийнхөө цахим хаяг дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлээд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар яллагдагч болдог, шоронд ордог нийгэм бий болчихлоо. МАН-ыг залуучууд шүүмжилж болдоггүй, авлигчдын талаар ярьж болдоггүй, хулгайчдыг ярьж болдоггүй цаг ирсэн байна.Ч.Хүрэлбаатарын талаар пост бичээд би дөрвөн удаа яллагдагчаар татагдсан. Монгол Улсын иргэн өөрийн цахим хаягтаа үзэл бодлоо илэрхийлэхэд хувь хүний бодлыг хуулийн байгууллагынхан худал гэдгийг нь тогтоож байгаа. МАН-ын сайд нарыг шүүмжилсэн иргэд хэд хэдээрээ яллагдагчаар татагдсан. Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлч нар МАН-ын дарга нарын гомдлоор шүүх, цагдаа, прокурорын хаалга сахиад ажлаа хийж чадахгүй явж байна. Эрүүгийн тухай хуулийн 13.14 гэх заалтыг МАН-ынхан 2020 онд баталсан. Худал мэдээлэл тараавал гэдэг малгайн дор боловч өөрсдийг нь шүүмжилсэн, үнэнийг нь хэлсэн болгоныг шүүх, цагдаад өгч байна. Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ төлөө тууштай явна. Биднийг Эрүүгийн хуулиар айлгаж байвал бид айхгүй. Бид үгээ хэлсээр байх болно гэдгээ илэрхийлж байна. Тийм болохоор бид Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаа юм” гэв.
Ж.Баттуул:Бид хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ
2 жил /2024-04-12 07:01:14 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
1006
1 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
851
1 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2284
4 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
2027
4 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77340
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
72003
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд