АН: Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн асуудлаар ажлын хэсэг байгуулна


2 сар

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн гишүүд мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын гурван удаагийн чуулганы хуралдаанаар нийт 58 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 24 асуудлыг хэлэлцэж, 39.6 хувь нь хэлэлцэх шатандаа, 36 хувь нь хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө. Хоёрдугаарт, цагдаагийн алба хаагч нартай холбоотой хэргийг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулж, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана.

Монгол Улс байтугай дэлхий нийтийг сэрдхийлгэм гэмт хэрэг гарлаа. Бага насны эмэгтэй хүүхдийг дөрвөн цагдаагийн албан хаагч хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ганц нэг алба хаагчид хариуцлага тооцоод өнгөрч болохгүй.

Энэ хэргийг хэвлэл мэдээллийн байгууллага ил тод, нээлттэй болгосон. Бид энэ хэргийг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ хэргийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй байна. Бага насны хүүхдийг хамгаалалтад авах ёстой" гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Гэр бүлийнхэн нь тусламж гуйж байхад тухайн алба хаагч бусад цагдааг дуудан хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байгаа. Ард иргэдийг цагдаа хамгаалахгүй хэн  хамгаалах юм бэ. Манай бүлгийн ажлын хэсэг энэ хэрэг дээр ажиллахаас илүү яагаад ийм гэмт хэрэг гарав, төрийн албаны боловсон хүчний бодлого алдагдав уу, хүний эрхийн талаар сургалтад хамрагдаж байна уу, цаашид ийм хэрэг гарахгүй байхад анхаарч ажиллана" гэв. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү