Тавантолгой түлш компани ур чадварыг чухалчилж байна


1 долоо хоног
Тавантолгой түлш компанийн гагнуурчид, засварчид, цахилгаанчдын дунд зохион байгуулж байгаа мэргэжил, ур чадварын “Уран тулга” тэмцээн өнөөдөр Налайхын Политехник Коллежид эхэллээ.
Тэмцээний зорилго нь ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сорьж, цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Тэмцээнд тус бүрдээ зургаан гишүүнтэй нийт есөн баг оролцож байгаа бөгөөд тэд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөх юм.
Тэмцээнийг
 Бүтээлч ажил
 Дадлага, ур чадвар
 Мэргэжлийн мэдлэг гэсэн гурван ангиллаар зохион байгуулж байна.
Компанийн хөгжилд инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар чухал нөлөөтэй. Тавантолгой түлш компани техник, технологио сайжруулахын зэрэгцээ ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарч байна.
“Уран тулга” тэмцээнийг цаашид уламжлал болгож жил бүр зохион байгуулна.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү