Нийслэлд шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1,487 өрх байна


2 долоо хоног

Нийслэлийн Онцгой Комиссын/НОК/ нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат шар усны үерийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа 1,487 айл өрх нүүх шаардлагатай юм. Шар усны үер хэзээ нэгэн цагт болж, гуу жалга руу ус орж ирнэ гэдгийг тэрбээр онцолж хэлэв.

"Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл шар усны үерийн 100 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргийн 450 гаруй ажилтан 125 техник хэрэгсэлтэйгээр 8,500 гаруй тонн усыг соруулж, 6,500 гаруй суваг шуудуу татах, гурван гүүрний сувагчлал гаргах, 150 тонн мөс тээвэрлэх, 3,000 тонн хог лаг хагшаасыг зөөж, тээвэрлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. 

Өчигдөр цас орсноос шар усны үерийн түвшнийг нэмэгдүүлж, 20 гаруй дуудлага ирсэн. Гурван айл өрх нүүх шаардлага үүссэн ч иргэд нүүхгүй гэсэн учир гэр доторх эд хогшлыг нүүлгэн шилжүүлсэн.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1,487 айл өрх бий. Үүнээс 388 нь зөвшөөрөлгүй.

Дүүргийн газар зохион байгуулалт болон онцгой байдал, ЗДТГ-аас эдгээр нэгж талбарт байгаа айл өрхөд нүүх албан мэдэгдлийг хүргүүлээд байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэгт 25
  2. Баянзүрх дүүрэгт 344
  3. Налайх дүүрэгт 238
  4. Сонгинохайрхан дүүрэгт 194
  5. Сүхбаатар дүүрэгт 739
  6. Хан-Уул дүүрэгт 76
  7. Чингэлтэй дүүрэгт 102 гээд нийт 38 хорооны давхардсан тоогоор 1,693 айл өрхөд нүүх мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.

Нүүх шаардлага хүргүүлсэн айлуудад Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд шилжих газрыг зааж өгсөн. Эдгээр газар нь хүн амьдрах боломжтой суурьшлын бүс юм. Гэвч одоогоор нүүсэн айл өрх алга.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг давтамжтай хүргэдэг ч иргэдийн хайнга, хэнэггүй хандлага буурахгүй байна.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1,487 айл өрх нүүх шаардлагатай юм. Шар усны үер хэзээ нэгэн цагт болж, гуу жалга руу ус орж ирнэ. Үүнээс сэргийлээд нүүчихвэл иргэдийн аюулгүй байдал хангагдах юм" хэмээн ярилаа.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү