Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ


2 өдөр

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын харцага, NTV телевизийн үндэсний бөхийн тайлбарлагч Т.Өсөх-Ирээдүйд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Тэрээр Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан зэрэг улс, аймаг сумын цолтой хүчит бөхчүүдийн багш юм. Мөн ирээдүйн олон залуу бөхчүүдийг бэлтгэж, үндэсний бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Түүнд гуравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолыг гардуулна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү