Тэрээр 2024 оноос ЗГХЭГ-ын дарга Н.Учралын зөвлөхөөр ажиллаж, 2025 онд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох SDY Mongolia-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
2025 оны хоёрдугаар сараас эхлэн Улсын Их Хурлын дарга Н.Учралын зөвлөхөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэрээр Ноён IZ, Домог IZ нэрээр, “Meborny” компаниараа танигдсан.
Г.Ирээдүй ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажилладаг.
16 настайдаа аавынхаа нэр дээр “Ноён IZ” нэртэй анхны компаниа байгуулж, 2019 онд “Meborny” компанийг байгуулсан.
Тус компани нь хүмүүст компьютер болон интернет хэрэглээг таниулах, сурталчлах, суралцагчдын түвшинг ахиулах зорилготой. 2021 оны байдлаар 8000 орчим харилцагч, хэрэглэгчтэй байжээ.
0
0
0
0
0
0