Дав.Цогтбаатар: Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа нь надаас шалтгаалаагүй


1 өдөр

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Дав.Цогтбаатар нь Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял сонссон байдаг.

        Энэ талаар тэрбээр тайлбарлахдаа “Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа нь надаас шалтгаалаад байгаа юм алга. Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийг надад танилцуулаагүй. УИХ-д санал өгч байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг УИХ-ын даргаас тодруулаарай” гэв.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү