Эрүүл мэндийн салбарынхан “Алхангаа ярилцъя ” арга хэмжээг зохиов


2 жил

Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн.


Энэ хүрээнд 2022 оны 06-р сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа суртчилж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Walk the Talk”  гэдэг нь Хэлж байгаагаа ажил хэрэг болгох, ярьж буй зүйлээ өөрийнхөө үйлдлээр харуулах гэсэн утгатай хэлц үг юм. Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон,  мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая” хэмээн уриаллаа. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү