ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлчид мөнгө авсан нь тогтоогдсон


2 цаг

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг шалгахаар саатуулсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өнөөдөр  мэдээлэл хийлээ. Тодруулбал "Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр “хэвлэл нийтлэл хийсний төлөө цагдан хоригдсон” гэх гомдол цагдаагийн байгууллагад ирсэн.

Гомдлын дагуу шалгалт явуулахад, хоёрдугаар сарын 13-ны өдөр Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь “хувийн нууц мэдээлэл нийтэлнэ” хэмээн сүрдүүлж, иргэнээс 50 сая төгрөг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг мөнгийг Нэгүүн.мн сайтын нэр дэх дансанд авсан нь нотлох баримтаар тогтоогдсон.

Түүнлэн Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б нь өөр нэг иргэний нэр төрд нь халдсан агуулгатай мэдээллийг удаа дараа нийтэлж, улмаар 30 сая төгрөгийг бэлнээр авсаны дараа тухайн мэдээллээ сайтаасаа устгасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд тус сайтын сэтгүүлчдийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорын зөвшөөрлийн дагуу нэр бүхий сэтгүүлчдээс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү