АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй


2 цаг

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. Улмаар 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.

Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс ӨМНӨ олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд хамаарахгүй.

Визийн барьцааг ярилцлагаас өмнө УРЬДЧИЛАН ТӨЛӨХГҮЙ байхыг анхаарна уу. Урьдчилан төлөх нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн цахим хуудаснууд залилан байх эрсдэлтэй. Ярилцлагын өмнө төлбөр хийгдсэн тохиолдолд буцаан олгохгүй.

Визийн нөхцөлийг бүрэн мөрдсөн тохиолдолд барьцаа мөнгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно. 

Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү