Б.Жавхлан: Тансаг хэрэглээний машины импортыг багасгах саналыг зөв гэж харж байна


2 сар

Төгрөгийн ханшийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн үеэр тэрбээр "Он гарсаар экспортын орлого хэвийн хэмжээнээс бага байгаа. Импорт их хэмжээгээр өсч байгаа. Ялангуяа нэг, хоёрдугаар сарын байдлаар 20-30 хувийн өсөлттэй байна. Импортын 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Хэрэглээний бараанд хүнс, суудлын автомашин зэрэг орно. 2021 онд нийтдээ 7.9 тэрбум долларын импорт хийсэн. Үүний 30 хувь нь хэрэглээ буюу 500-600 сая доллар нь суудлын автомашин буюу тансаг Ланд круйзер 300, лексус гэх машинууд байна. Энэ нь 2022 онд өсч, тодорхой хэмжээний дарамтыг үзүүлж байна. Тиймээс Монголбанкны зүгээс Засгийн газар, УИХ гэх мэт шийдвэр гаргах байгууллагууддаа хэмнэж болох зардлууддаа арга хэмжээ авч, ялангуяа тансаг хэрэглээний импортыг багасгах арга хэмжээ авах саналаа тавьж байгаа" гэсэн юм.

Харин энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Долларын гадагшлах урсгал дээр ирж байгаа онц шаардлагагүй дарамтуудаас салах хэрэгтэй. Судалгааг нь харах хэрэгтэй. Үнэхээр тансаг хэрэглээний бараанууд төсөв дээр онц их дарамт учруулж байвал тэр шийдвэрийг зөв гэж харж байна. Жилдээ 100 сая доллар дотор дарамт ирдэг бол их нөлөө байхгүй. Хэрвээ 100 сая доллараас дээш дарамт ирдэг бол Монгол банкны энэ саналыг зөв гэж харж байна” гэв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү