Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна


2 цаг

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттайгаар дэлгэлээ.

    Энэ тухай "Эл мессежийг харахад олон асуудал байна. Тухайлбал, "Одоо чиний барьц, хүчээ хадгалж үлдэж чадна. Над руу энэ компанийг сүйрүүлэхгүйгээр захиалгат алуурчин явуулж байгаа гэдгийг би чамд зөндөө хэлсэн. Чи үл тоосоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу...", "Энэ томилгоог алдвал "Эрдэнэс Тавантолгой"-н 50 хувийг алдсан гэсэн үг. Юу нь том хөрөнгө, том ирээдүй...", "Миний найз, би чиний төлөө "За" гэж хэлээд, ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч, хатуу биелүүлж, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлснийг бүгд мэднэ...", "Манай сайд нөгөө охин компанийн асуудлаа өнөөдөр дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтанд хийсэн байна гэнэ. Та анхаарал хандуулаач..." гэхчлэн мессежүүд байна. Яг эдгээр мессеж бичигдэж байх үед Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанийг байгуулж байсан байна. Ингээд тус оны долдугаар сарын 30-нд "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК гэх охин компанийг үүсгэн байгуулсан. Улмаар энэ охин ХХК-ийн нэр дээр Бортээгийн өмнөх хэсгийг хамрах тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн. Ингээд 2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХХК байгуулах шийдвэрийг хүчингүй болгосон. Тавдугаар сард нь "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК-ийг татан буулгасан байна. Өөрөөр хэлбэл, мессежээр харилцаж байгаа баримтууд Бортээгийг хэн авах вэ гэдэгтэй холбоотой агуулга энд яригдаж байгаа юм. Харин 2020 оны аравдугаар сарын 15-нд Бортээгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ батлагдсан. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Бортээг уурхайн гэрээт борлуулагчийг сонгон шалгаруулахаар төлөвлөгөө баталсан. Ингээд  2023 оны арванхоёрдугаар сард "Админерал" гэх ХХК-тай тендерийн хууль бус шалгаруулалт явсан гэдэг Нүүрсний сонсгол дээр баригдсан бүх баримт үүнээс хойш болсон" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү