Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн эмч, ажилтнуудын цалинг ирэх онд 75 хувиар нэмнэ


3 цаг

Засгийн газрын өнөөдрийн /2025.11.12/-ны хуралдаанаар эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 2026 онд гурван үе шаттай 75 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ. Энэ саналаа өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо руу явуулахаар болжээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх саналаа салбарын үйлдвэрчний эвлэлд танилцуулсан. Өчигдөр орой Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, урьдчилсан тохироонд хүрсэн. Өнөөдрөөс Үйлдвэрчний эвлэлийнхэн гурван талт хэлэлцээрт орох шийдвэр гаргасан.

Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 30 хувь нэмэгдүүлнэ. Цаашдаа үе шаттай хоёр удаа нэмж нийт 75 хувиар нэмэх саналыг танилцуулсан. Ингээд 2026 ондоо багтаан эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг гурван сая төгрөг болгоно.

Мөн 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах учраас ажилчдын цалин 3.5 саяд хүргэхээр бэлтгэл ажилдаа орж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн нэмэгдэлд 191 тэрбум төгрөг шаардлагатай учраас төсвийн урсгал зардлаас 10 хувийг танаж 15 хувиар нэмэх боломж гаргасан. Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрээс 157 тэрбум төгрөг гаргана. Ингэхдээ үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулж бий болгоно” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү