АН-ынхан "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэх хуулийн төсөл санаачилжээ


3 цаг

Хуваар ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаанаа товлосон ч, "Буянт-Ухаа" спорт цогцолборт Их хурлаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Харин УИХ дахь АН-ын бүлэг "Их эзэн Чингис хаан" танхимд хуралдаж буй юм.

Тус бүлэг гурван асуудал хэлэлцэж байна.

  • Эрүүгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
  • Ажлын хэсгийн танилцуулга зэрэг.

Үүнээс, УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд, "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэсэн өөрчлөлтийг тусгахаар ярилцаж буй аж. Нөгөө талд Их хурлаа хийж, даргаа тодруулсан эрх баригч намын дарга УИХ-ын дарга болох агуулга яригдаж байгаа билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү