Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Боловсрол судлалын профессорын багаас ЕБС-ийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 12-р сарын 22 ноос эхлэн дөрвөн долоо хоногийн хугацаанд цахимаар зохион байгуулах гэж байна.
Тус хөтөлбөр нь ЕБС-н багш нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн найман модуль агуулга бүхий цогц хөтөлбөр бөгөөд трансформатив боловсролын өнөө үед нэн шаардлагатай байгаа ойлголтуудыг багтаасан.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлага, сургалтын хөтөлбөр хөгжүүлэлт, суралцахуйн дизайн боловсруулалт, технологит суурилсан сургалтын арга зүй, STEAM боловсролын арга зүй, үнэлгээний хэлбэрүүд, орчин үеийн боловсролын эрх зүйн асуудлыг судалж, өдөр тутмын багшлахуйн үйл ажиллагаанд хэрэглэж, үр дүнд хүрэх боломжтой болно.
ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх энэхүү сургалтын бас нэгэн онцлог нь орон нутагт ажиллаж байгаа багш нарт онлайнаар суралцах боломжийг бүрдүүлж өгч байна. Мөн цаашид тухайн багш тус сургуулийн боловсрол судлалын магистрын хөтөлбөрт элсэн суралцах тохиолдолд багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан кредит цагийг тооцуулах боломжтой юм байна.
Та дараах холбоосоор бүртгүүлж болно.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/CLaXe6GpLVFoLGxY9
0
0
0
0
0
0