Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна


2 цаг

Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас баривчлан авч ирсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд өнгөрсөн наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Уг хэрэгт Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, П.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарын 4 хүн холбогдож, өдгөө Б.Амарсайханаас бусад гурав нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

Харин Б.Амарсайханы хэргийг шалгах ажиллагаа одоо ч хүртэл үргэлжилж байгаа бөгөөд тэрбээр гадуур батлан даалтад шалгагдаж буй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү