Ц.Идэрбат: Хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн ногооны үрийг зээлээр олгоно


2 цаг

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайд нар танилцуулж байна. Хүнсний ногооны хангалтыг сайжруулах цогц арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын тухай ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өгөв.

Тэрбээр "Тогтоолын хүрээнд газар зохион байгуулалтыг шинэчилж, Газрын тухай хуулиар олгогдсон эрхүүдийг газар тариалан эрхлэгчдэд олгох талаар эрчимтэй ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Мөн дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг зээлээр олгох, үүнд шаардагдах нэг тэрбум төгрөгийн шийдсэн. Энэ нь намар 18-19 тн ургац болох юм.

Мөн хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлээр хоёр заалт тусгасан. Зуны хүлэмж худалдан авахад зориулж 2.1 тэрбум төгрөгийн урт хугацаатай зээл олгоно. Өвлийн хүлэмж эрхлэгчдэд 330-аад сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг байсныг 400 сая гаруй болгож нэмэгдүүллээ" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү