Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ


2 цаг

Өнөөдрийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

1. Ажлын цагийн шинэ зохицуулалт

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажлын 4 хоногт шилжихээр боллоо.

2. Төсвийн хэмнэлт ба хөрөнгө оруулалт

Тендерийн үйл ажиллагаанаас нийт 15.5 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн байна. Энэхүү хөрөнгийг үр ашигтай төслүүдэд зарцуулна.

3. Хот тохижилт, Ногоон байгууламж

• Хотын хэмжээнд бут сөөг, нэг наст цэцэг, зүлэг тарих ажлыг эхлүүлнэ.

• Зам засвар, арчлалтын ажлуудыг эрчимжүүлж, өнгө үзэмжийг сайжруулна.

4. Хөдөлгөөний аюулгүй байдал

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор мопед, суррон зэрэг техникжсэн моторт хэрэгслүүдийг аюулгүйн зурвасаар зорчуулах зохицуулалт хийгдэнэ.

5. Нийгмийн халамж

Ахмадын амралт, сувиллын төвүүдийн бэлтгэл ажлыг дүүрэг бүр хангаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү