Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг


2 цаг

        Жил бүрийн хавар асуудал дагуулдаг сэдэв бол ЭЕШ байдаг. Тус шалгалтын өмнө ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид заавал Монгол хэл бичгийн шалгалт өгдөг уламжлал тогтсон билээ. Энэ нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох зорилготой юм.

Тэгвэл энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 9, 10-нд зохион байгуулагдсан байна. Тус шалгалтын материалд Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэг байжээ. Энэхүү өгүүллэг нь эротик агуулгатай тул сурагчдын нас, сэтгэхүйд огт тохироогүй гэж эцэг эхчүүд төдийгүй салбарын сайд нь шүүмжлээд байна. Учир нь тус өгүүллэгт “Гэрийн эзэн Донойг эзгүй хойгуур Түгжав нууц амраг болох Хандмаа дээрээ очиж буй” тухай өгүүлэх аж. Үүнийг сурагчид уншиж 10 асуултад хариулах бөгөөд тус бүр хоёр оноотой юм байна. Нийт 50 оноотой тус шалгалтын 20 оноог өгөгдсөн эхийг уншиж асуултад хариулж авах даалгавартай аж.

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг.  Би ажлын хэсэг гаргаж байна. Энэ хаврын ЭЕШ-ын агуулгуудыг сайжруулах зайлшгүй шаардлагатай" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү