Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон ба гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Улсын Онцгой комисс, Улсын нөөцөөс бараа, материал, гаргаж нөхөн бүрдүүлэх тухай тогтоолын талаар Шадар сайд Н.Номтойбаяр:
МУ-ын ЗГ ажлын гурав дахь өдрөө болж байна. Татварын өрөнд орж дансаа хаалгасан 12100 орчим компанийн дансыг нээж, НДШ-ийн өртэй 3800 компанийн дансыг нээх шийдвэр гаргасан. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцсэн ба Ерөнхий сайдын албан даалгавар бүхий 49 үүрэг чиглэлийг сайд нарт өглөө.
Ерөнхий сайдын зүгээс аливаа асуудлыг шийдэхдээ шалтаг тоочихгүй, шийдэл эрэлхийлж түргэн шуурхай ажиллах, хувийн хэвшлээ дэмжих зарчмыг барьж байна.
Төрийн албан хаагчид нэг өдөрт зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх юм. Харин хувийн байгууллагууд ч өөрсдийн дотоод дүрэм журмаар мөн зохицуулах боломжтой.
0
0
0
0
0
0