С.Цэнгүүн: Надаас асуулгүйгээр “Бодлогын зөвлөл“-д оруулсан учраас хасаж өгөхийг хүссэн


2 цаг

Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгуулсан. Тус зөвлөлд нэр бүхий УИХ-ын гишүүд багтсаны нэг нь С.Цэнгүүн юм.

Тэгвэл тэрбээр өөрт нь мэдэгдэлгүйгээр зөвлөлд оруулсан талаар цахим хуудаснаа "Надаас санал асуулгүйгээр нэр оруулсан байсан учир хасаж өгөхийг хүссэн байгаа. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү