УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улс уул уурхайн 2 яамтай болоод удаж байна гэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир төсвийн төсөлд нүүрсний орлогоос 250-300 тэрбум ам.долларын дэнчин тавьж орлого төвлөрүүлнэ гэснийг тайлбарлахыг хүссэн бөгөөд ажлын хэсгийн хариулт хангалтгүй байгаа тул сайд нь тайлбар өгөхийг хүссэн юм.
Харин үүний хариуд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Бор тээгийн орд бол Эрдэнэс Тавантолгойн харьяа лиценз байдаг. Энэ ордын төрийн эзэмшлийн хувийг хэрэгжүүлдэг газар нь ЗГХЭГ байдаг. ЗГХЭГ-ын сайд С.Бямбацогт энэ асуудалд хариулах ёстой. Ний нуугүй хэлэхэд Монгол Улс уул уурхайн хоёр яамтай болоод удаж байна. Эрхэм гишүүд энэ зовлонг ойлгож, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам буюу уул уурхайн салбар хариуцаж байгаа сайдаас Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудлыг ЗГХЭГ-ын сайдаас асууж байвал зүгээр байгаа юм шүү. Энэ асуудлыг засуулах гээд олон удаа ярьж байна" гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
0
0
0
0
0
0