Дүрмийн шинэчлэлээ хэлэлцжээ


46 минут

Монголын Либерал Ардчилсан нам дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2025 оны арваннэгдүгээр сарын 29-ний Бямба гарагт ээлжит бус их чуулганаа хуралдуулжээ. Тус намын ээлжит бус их чуулган “Шинэ бодлого, шинэ дүрэм” уриан дор зохион байгуулагдсан байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн намууд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын шинэчилсэн Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд МАН, АН, ИЗНН зэрэг улс төрийн бусад намууд ч мөн дүрмийн шинэчилсэн найруулгын төслөө боловсруулж, гишүүдээрээ хэлэлцүүлээд байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү