Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 17-18-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй Москва хотноо уулзлаа.
Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв. 
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, ажиллаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл, дэмжлэг дээр суурилдаг болохыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн онцоллоо. 
ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хэллээ.
Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
3 сар /2025-11-18 06:29:10 GMT+8/
"Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээнэ"
1395
3 долоо хоног
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1...
1367
3 долоо хоног
"АТҮТ"-ийн захирлаар 6 жил ажилласан Б.Гүрсоронзон "МТЗ"-ын Газрын хэлтсийн дарга боллоо
1353
3 долоо хоног
Б.Батбаатар: Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд отоглох зориулалттай газарт барьсан барилгуудын зөвшөөрлийг цуцална
1718
4 долоо хоног
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
1661
4 долоо хоног
Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ
2107
1 сар
П.Наранбаяр: Орлого багатай багш нарт илүү ээлтэй, бодит өсөлт авчирсан цалингийн шинэчлэл хийсэн
2088
1 сар
Хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн Д.Тогтохсүрэнг 48 цаг саатуулжээ
2115
1 сар
“Эрчим хүчний үндэсний төв“ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнг 30 хоног цагдан хорьжээ
2081
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
70478
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
65445
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд