Никита хочит Мэгги Кү


6 жил

Америкийн жүжигчин Мэгги Кү (Maggie Q) 5 дугаар сарын 22-ны өдөр мэндэлжээ. Өдгөө 38 настай тэрээр Хавайд төрж өссөн бөгөөд аав нь Польш-Ирланд гаралтай бол ээж нь Вьетнамын цагаач байсан юм.

Түүний хувьд 17 настайгаасаа эхэлж Токиод моделиор ажиллаж, улмаар жүжигчнийхээ карьераа эхлүүлсэн.

Мэгги Кү олон шилдэг кинонд тоглосны дотор Жэки Чантай хамт “Оргил цаг 2”, Даниель Вутай “Нүцгэн зэвсэг”, “Биелэгдэшгүй даалгавар 3”, “Хатуу Самар 4”, “Санваартан” болон алдарт “Никита” цувралд тоглосон.

Мэгги Кү “Нүцгэн зэвсэг” кинонд хамт тоглосон Хонконгийн жүжигчин Даниель Вутай сүй тавьж байсан ч удалгүй салсан бөгөөд өдгөө өөрөөсөө 18 ах Америкийн жүжигчин Дилан Макдермоттой үерхдэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү