https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа

Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа


8 жил

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын  61 дүгээр тогтоолд  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон  орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг.

Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй.

Тиймээс уг тогтоолын дагуу нийслэлийн  Хот тохижилтын газраас гаднах орчны цэвэрлэгээ хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгжүүдэд идэвхтэй оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү