Анх ямар камераар зураг авч эхэлсэн бэ?
-Анх Canon 60D гэдэг камераар авч эхэлсэн одоо бол Sony A7 R2 камераар авч байгаа.
Ойрын хугацаанд ямар ажил хийх төлөвлгөөтэй байна?
-Гэрэл зураг сонирхож эхэлж байгаа хүмүүст сургалт явуулна гэж төлөвлөж байна. Хүсэлт маш их ирж байгаа .
Мэргэжлийн камер гэхээсээ илүүтэй гар утсаар сайн зураг авч болох уу?
-Сүүлийн үеийн ухаалаг утасны үзүүлэлтүүд маш өндөр болсон. Утсан дээр байдаг тохиргоонуудаа сайн тааруулж авч чадвал бараг л ялгаа байхгүй . Харин мэргэжлийн камер гэдэг нь Raw дүрсээр авч том файлаар авж байгаа гэсэн үг. Тэгээд авсан зургаа дараа нь засварлахад илүү хялбар
Фото моделоо яаж олж,сонгодог вэ?
-Анх мэргэжлийн фото модел гэвэл загвар өмсөгч С.Төгс, Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн оролцогч Ч.Цэнгүүн нарын зургийг хүсэлт тавьж авч байсан. Эхэндээ бол би өөрөө хүсэлт тавьдаг байсан бол сүүлийн үед ихэвчлэн ажлын журмаар орж ирж байгаа модел нь цаанаасаа сонгогдсон байдаг.
Зургаа даруулъя гэж хэр их хүнээс хүсэлт ирж байна?
-Санал ирдэг. Гэхдээ хүн болгоны хүсэлтийг зөвшөөрч чаддаггүй. Үнэхээр царай төрх, бие бялдрын хувьд онцгой байгаад надад таалагдвал хүсэлтийг хүлээж авдаг.
Одоогоор ямар нэгэн студид харьяалагдаж байгаа юу?
-“E” гээд студид байгаа 13-р хороололд ногоон төгөлд байдаг.
Гэрэл зурагчин хүний хувьд энэ хүний зургийг авчих юмсандаа гэсэн бодол байдаг уу?
-Мэдээж байгаа. Гадна дотны хүмүүс тэр дундаа топ модел Э.Одгэрэл эгчийн зургийг авах сонирхол их байдаг. Одоохондоо холбоо барьж үзээгүй,ажлын шугамаар таараасай гэж хүсдэг.
Эргээд авсан зурагнууд дундаас харахад хамгийн их сэтгэлд дотно байдаг зураг?
-Шанхай хотод явж байхад гудманд хоол хийж байгаа өвөө байсан тэр үед гэрэл сүүдэр,байгаа орчин гээд бүх зүйл таарсан байсан . Одоо хархад ч их зүйл эргэн санагддаг.
Чиний хувьд өөртөө тавьсан хамгийн том зорилт юу вэ?
-Мэдээж гэрэл зурагтай л холбоотой . Өөрийн гэсэн үзэсгэлэн гаргаж гадаад руу зурганд явж намайг багшаа гэх олон шавьтай болмоор байна.
Сэтгүүлч Л.Баттөмөр