Турк руу Монголын ард түмний тусламжийн барааг хүргэлэ


1 жил

Байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшигт өртөөд байгаа Бүгд найрамдах Тук улсын иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨХК бусад агаарын тээвэрлэгчийн нэгэн адил тээвэрлэн хүргэж байна.

МИАТ ТӨХК 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн бол өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 2.7 тонн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Истанбул хотын зүг хөөрлөө гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү