ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Түүнээс хойш өчигдөр 49 хоногийн хугацаа өнгөрсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Эрүүгийн хууль, Татварын хууль, бусад хуулиар аливаа компанийн хөрөнгө, мөнгө бүртгэлтэй, татвар төлөгдсөн байх ёстой. Энэ бүгд ил байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан” гээд энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрээд байгаа талаар тодруулахыг хүсч буйгаа хэлэв.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлснээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэлээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах учиртай. Ингээд өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ.
Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, аль улс нь оффшор бүс, аль нь оффшор бүс биш гэдгээ ялгаж чадалгүй өнөөдрийг хүрчээ.
Өнөөдрийн байдлаар оффшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажих юм бол 3 сар, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд оффшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх боломжтой болох юм байна.
Ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгснөө мөн танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын цааш ярьснаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон. Тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолтын нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Уг хуульд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилжээ.
Ингээд 8 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг баталсан. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар оффшор бүсэд данс нээлгэсэн, мөнгө хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулсан этгээд 3 сарын дотор дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах юм. Үүний дараа өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэг хүлээхээр болжээ.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү.
Оффшор данстнуудын мөнгөн хөрөнгөө оруулж ирэх ажлын явцын талаар АТГ-ын даргатай уулзав
9 жил /2017-09-12 07:37:40 GMT+8/
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
411
6 өдөр
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
804
2 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
871
2 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1252
3 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1233
3 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1188
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1238
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1931
4 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
1846
4 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1986
4 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
2232
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
74356
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
69127
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд