https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Монголчууд койн гээчид 830 тэрбум төгрөгөө алджээ

Монголчууд койн гээчид 830 тэрбум төгрөгөө алджээ


8 сар

КОЙН, ПОНЗИ-Д ЛУЙВАРДУУЛСАН МӨНГӨӨР 3,000 ГАЛ УНТРААГЧ РОБОТ АВАХ БАЙЖЭЭ

Богино хугацаанд мөнгөө хэд дахин өсгөж болно гэсэн итгэмтгий, цайлган зангаасаа болж монголчууд бид 2 их наяд төгрөгийг луйвардуулаад байна. Хэр их мөнгө вэ гэж үү? Хамгийн энгийн жишээ дурдвал 3,000 гал унтраагч робот авах байжээ. Товчхондоо, зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авсан.

1. Гал унтраагч робот 3,000 ширхэг

download

КОЙН НЭРИЙН ДОР 830 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АЛДАВ

 Койн гэхээр яалт ч гүй Bitcoin санаанд орно. Анх 2011 онд ердөө 0.1 ам.доллароор үнэлэгдэж байсан. Харин 2020 онд Bitcoin ханш огцом өсөж, 21,352 ам.долларт хүрснээр бүхний шуналыг хөдөлгөв. Ингэж богино хугацаанд мөнгөө хэд дахин нугалж болдгийг нүдээрээ харсан овсгоотой хэдэн нөхөр Койн гаргасан юм. Борооны дараах мөөг шиг 73 нэр төрлийн койн гарч, иргэдээс нийт 970 тэрбум төгрөгийг амжилттай халааслав. Ялагч нь тодорхой тоглоомд оролцсоноо мэдэхгүй явсаар 86 хувь нь мөнгөө луйвардуулсны дараа бид сая нэг буруу зүйл хийснээ ухаарсан даа. Зарим нэг койныг дурдвал, Их Койн буюу Inflation Hedging Coin нь 2021 оны 8 сард ердөө 30 секундийн дотор 24 тэрбум төгрөг татсан. Төд удалгүй IHC койны эрэлт буурч 72.3%-иар, ELF койн 90%-иар ханш нь унажээ. Тэгэхээр Батаа 10 сая төгрөгөөр IHC авч байсан бол өнөөдөр 2,8 сая төгрөгтэй тэнцэж байна. Гэхдээ заръя гэсэн ч авах хүн үгүй. 2023 оны байдлаар 41 нэр төрлийн койны арилжаа идэвхтэй байгаа боловч анх гарсан үнээс 80-90 хувиар унасан байна.

 2. Койны ханшийн уналт, 2023 оны байдлаар

download (1)

ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО ХАА САЙГҮЙ

 Койнд мөнгөө алдсан мянга мянган хүмүүсийг мэдсэн атлаа олон дагагчтай инфлүүнсер гэх хүмүүс суртчилаад л бид дахин хууртав. Хамгийн ойрын жишээ бол TELEXA апп. 2023 оны 12 сард тус апп дэх мөнгөн дүн харагдахаа больсноор харилцагчид нь асуудал үүссэнийг гадарлаж эхэлсэн. Тус апп-н таталт 50,000 ба үүний зөвхөн 10 хувь нь үндсэн хэрэглэгч гэж үзвэл дор хаяж 5,000 хүн мөнгөө луйвардуулжээ. Нэг хүн хамгийн багадаа 300,000 төгрөг хийсэн гэвэл хохирлын хэмжээ 1.5 тэрбум төгрөгт хүрэх юм. TELEXA апп-г нэр бүхий нийт 8 олны танил суртчилсан бөгөөд давтагдсан тоогоор 2 сая дагагчтай. Одоогийн байдлаар TELEXA апп-с мөнгөө гаргаж авах гэсэн 5,400 гишүүнтэй сошиал групп үүссэн байна. Энэ мэт хонины арьс нөмөрсөн чоно хаа сайгүй!

 

С.Сарнай

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү