Төрийн Албаны Зөвлөлийн даргаар томилогдсон Л.Цэдэвсүрэн тамгаа гардан авч ажилдаа оржээ


3 сар

Монгол Улсын Их Хурлаас Төрийн Албаны Зөвлөл /ТАЗ/-ийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авчээ.  Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг нь гардуулан өгсөн байна. 

Л.Цэдэвсүрэнгийн намтар:

  • 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн
  • 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль
  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн эрх зүйч мэргэжилтэй
    1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
  • 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах
  • 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
  • 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
  • 2021 оны аравдугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2021 оны аравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү