Байгаль орчны салбарын 2023 оны шилдэг компаниар "Грийнтрендс" ХХК шалгарчээ


4 сар

"Грийнтрендс" ХХК нь анх 2012 онд байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын байгаль орчны зөвлөх үйлчилгээний салбарын 2023 оны шилдэг компаниар шалгарсан байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын болон олон улсын томоохон аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны зөвлөх үйлчилгээг үзүүлж одоогоор 21 аймагт 200 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Үүнээс олон улсын чанартай 30 орчим байгаль орчны судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэжээ. 

 

"Грийнтрендс" ХХК нь уул уурхай, эрчим хүч, автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн төслүүдэд байгаль орчны судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, орчны хяналт-шинжилгээ, уурхайн хаалтын төлөвлөлт, аутсорсинг зэрэг дараах үйлчилгээг зах зээлд санал болгодог бөгөөд бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс үйлчилгээний нэр төрөл, чанартай гүйцэтгэл, олон улсын шаардлагуудад нийцсэн байдгаараа ялгардаг. 

 

Үүнд:

•Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (Байгаль орчны стратегийн, хуримтлагдах, төлөв байдлын болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ)

•Байгалийн нөөцийн менежмент ба судалгаа

•Байгаль орчны хамгаалал ба орчны хяналт-шинжилгээ

•Байгаль орчны аутсорсинг болон зөвлөх үйлчилгээ

•Санхүүгийн байгууллагын шаардлагад нийцсэн байгаль орчны зөвлөх үйлчилгээнүүд

•Уурхайн хаалтын төлөвлөлт ба санхүүгийн тооцоолол

•Байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах зөвлөх үйлчилгээ

 

Мөн олон улсын нэр хүнд бүхий компаниудтай байгуулсан түншлэлийн хүрээнд байгаль орчны дараах цогц үйлчилгээнүүдийг төслийн бүхий л үе шатанд авах боломжтой болсон.

 

Үүнд:

•Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ ба мониторинг

•Экологийн болон хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ

•Гидрогеологи буюу газрын доорх усны хайгуул, загварчлал, тайлагнал

•Уурхайн усны болон хаягдлын менежмент

•Бохирдлыг саармагжуулах инженерийн төлөвлөлт ба менежмент

 

 

Тус компани 2023 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн ОУ-н стандарт шаардлага хангасан Юмсын Интернэт (IoT) технологид суурилсан байгаль орчны хэмжилт, судалгааны төрөл бүрийн багаж, төхөөрөмжүүд болон байгаль орчны өгөгдөл удирдлага, хяналтын программ хангамжуудыг албан ёсны эрхтэй борлуулж эхэлжээ. 

 

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү