БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хятад-Монгол эм, эмнэлгийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллахаар болжээ. Тус төв нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хятад-Монгол эм, эмнэлгийн судалгааны хүрээлэнтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, Хятад-Монголын уламжлалт анагаах ухаан судлалыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцон санамж бичиг байгуулсан байна.
