АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа


3 сар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Манай хоёр улс дипломат харилцаатайгаас гадна  улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Төрт ёсны дипломат харилцаанаас гадна иргэд хоорондын Ардын дипломат харилцаа биднийг холбож байдаг. Иймд бүс нутгийн хүрээнд төдийгүй  эгч, дүү хотууд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлж, хотуудын сайн туршлагаас хуваалцаж, бодитой хэрэгжих хотуудын хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж хамтран  ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.