"АСУУДЛААС ШИЙДЭЛ РҮҮ” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт болно


11 сар

Асуудлаас асуудлын хооронд эргэлдэх биш асуудлаас шийдлийг эрэлхийлэх шинэ чиглэл Шийдлийн сэтгүүл зүйн практик сургалт 2023 оны тавдугаар сарын 19-ний 09.00-17.00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.”Асуудлаас шийдэл рүү” сургалтыг "Шийдлийн сэтгүүл зүйн судалгааны төв" олон улсын байгууллагын сургагч багш Жэй Марлон Карр удирдан явуулна.

Нийгмийн хариуцлагын үүднээс, мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, АТГ, МСНЭ хамтран сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, энэ салбарыг сонирхдог хүн бүрд нээлттэй. Постер дээрх QR кодыг уншуулаад бүртгүүлэх боломжтой юм.  

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү